Улсад 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш байна

Шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий Шуурхай штаб өнөөдөр хуралдлаа.
Өчигдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 20-нд Монгол Улсад нийт 172,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирсэн байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байгаагийн 79 нь АИ-92, 730 нь дизелийн түлш, 91 нь онгоцны түлш байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж, улсын хэмжээнд байгаа бүх ШТС-ыг тогтвортой ажиллуулах үүргийг Ашигт Малтмал Газрын Тосны Газарт даалгасан байна.
Мөн бүх боомтоор автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэх, шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг өгчээ.
Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарахыг сануулсан байна.
Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН, ТЦА-ыг туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

