Улиастайн хойд модтой бүсээс баавгай СХД-ийн 21-р хороо хүрч болзошгүй

Нийслэлийн хэмжээнд энэ онд баавгай үзэгдсэн тухай 24 дуудлага ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр баавгай аюулгүйн торон хашаанд байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр мэдээлэв.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нийслэлийн Шуурхай штаб 24 цагаар 310005 утсаар мэдээлэл авч ажиллаж байгааг тэрбээр хэллээ.
Өчигдөр асуудал гарсан БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн ам орчимд 56 айл байгаа бөгөөд хашаа хороогүй, монгол гэртэй айлууд олон байгаа, баавгай монгол гэр рүү дайрч байгааг онцлов.
Баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урьд шөнө бороо орсон учир дулаан мэдрэгч дрон зэргээр эрэн хайж байна.
БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн хойд модтой хэсэг нь СБД-ийн 20-р хороо Хадат вилла орчимтой залгаж байна. Мөн түүнээс дамжин СХД-ийн 21-р хороо руу гарах модтой хэсэгтэй байна. Иймд зуслангийн бүсэд байгаа болон аялал зугаалга, явган алхалтаар яваа иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг анхааруулав.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

