Улаанбаатарт цасан шамарга үргэлжилж, хүйтний эрч чангарна

Улаанбаатар хотод өнөөдөр ширүүн салхи бүхий цас буюу шамарга ажиглагдсаныг цаг уурын байгууллага мэдээлж, уг үзэгдэл өнөөдөр дахин давтагдахыг анхааруулсан байна.
Өнгөрсөн шөнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчмоор 0.3-1.0 мм нойтон цас орж, 2-7 см цасан бүрхүүл тогтжээ.
Агаарын температур 3-11 градусаар хүйтэрч, өдөртөө +4...+5 градус дулаан, шөнөдөө -2...-7 градус хүйтэн байсан байна.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

