Улаанбаатарт томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрчээ

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс "Томуугийн эсрэг хамтдаа" аяныг зохион байгуулж байна.
НЭМГ-аас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрч, 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.
Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар бага үзүүлэлт аж.
Өвчний идэвхжилийн түвшнээс хамаарч 1,607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа хангасан байна.
Нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв аравдугаар сарын 24, 25-ны Бямба, Ням гарагт 11:00-16:00 цагийн хооронд ажиллаж, томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе 11 дүгээр сарын 19-24-нд тохиодог байна.
Холбоотой мэдээ

УИХ тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, амт, үнэрийг хориглов

Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгалт хийж, 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Тамхины хяналтын хуульд 13 жилийн дараа өөрчлөлт орж, вэйп янжууртай ижил зохицуулалтад орлоо

Хар тамхи 10 жил хэрэглэсэн иргэн: Онлайн дэлгүүрээс захиалах нь хувцас захиалахаас ч амархан болсон

Тамхины хяналтын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхэлнэ

