Улаанбаатарт хөдөлмөрийн мөлжлөг: 15 настай өсвөр насны хүүхэд шөнийн ээлжид ажилласан

Улаанбаатар хотын барилга, үйлчилгээний салбар, томоохон зах, худалдааны төв, үйлдвэрлэлд ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн эрх зөрчигдөж байна.

Сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан 15 настай Х.О: "*** гэх сүлжээ дэлгүүрт зуны 3 сарын турш эцэг эхийн зөвшөөрөлтэй ажилладаг байсан. 7 хоногийн 3 өдөр шөнийн ээлжинд, 2 удаа өдрийн ээлжинд нийт 40 цаг ажиллуулах боломжтой хэмээсэн ба мөнгөний хэрэгцээний улмаас ажилласан."
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2 дахь хэсэг болон 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цагийг 30 цагаас илүүгүй байхаар заасан байдаг.
Хоолны салбарт ажилладаг байсан 18 настай н.М: "Ачааллын дундуур бие засуулахгүй гэсэндээ ус уулгадаггүй байсан, ажлын талбар дээр суух хориотой тул сандал байдаггүй ба 15 цагийн турш зогсоогоороо ажиллаж, тавиур түшин хэдхэн секунд амрах тохиолдол их байсан."

Иргэд ийм нөхцөлд ажиллахаас өөр сонголтгүй байх шалтгаан нь ядуурал, өр зээлийн дарамт, ажилгүйдэл, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдалтай холбоотой. Цалинг нь олгохгүй гэж заналхийлэх, ажлаас хална гэж айлгах сэтгэл зүйн дарамт нь иргэдийг хараат байдалд оруулдаг.
Маслоугийн онолоор хүний анхан шатны хэрэгцээ хангагдаж байж нийгэм хөгжиж, иргэд бүтээлч болдог. Гэтэл Улаанбаатар хотын иргэд физиологийн хэрэгцээнийхээ төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсаар байна. Хөдөлмөрийн хяналтыг чангаруулах, далд эдийн засаг, гэрээгүй ажил эрхлэлтийг таслан зогсоохгүй бол хэрэгцээний шатлалын онол "хаалттай онол" болоход ойрхон байна.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

