Улаанбаатарт анх удаа шөнийн марафон зохион байгуулагдана

AI мэдээ
Улаанбаатарт анх удаа шөнийн марафон зохион байгуулагдана

Нийслэл Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдах гэж байна. Энэ нь есдүгээр сарын 26-ны Бямба гарагт болох бөгөөд 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Марафоныг зохион байгуулагчдын төлөөлөл, портал.мн сайтын гүйцэтгэх захирал А.Цэрэнпунцаг мэдээлэл өгч, "Шөнийн марафон 5, 10, 25 километрийн зайд болно. Сүхбаатарын талбайгаас гараа эхэлж Имарт худалдааны төвийн уулзвар, тус уулзвараас 120 мянгатын уулзвар, Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэл дөрвөн маршруттай" гэж хэлсэн байна.

Тэрбээр уг эвентийг хувийн хэвшлээс санаачилж, гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн залуус Улаанбаатар хотыг харуулах зорилгоор зохион байгуулж буйг дурдлаа. Энэ жил анх удаа болох учраас цөөн тооны хүмүүсийг оролцуулж, аюулгүй ажиллагаа, зохион байгуулалтын туршлага хуримтлуулахаар төлөвлөжээ. Бүртгэлээс хязгаарлагдсан иргэдээс хүлцэл өчиж байгаагаа илэрхийлсэн.

Шөнийн марафон нь өдрийн марафон гүйлтээс ялгаатай нь энтертайнмент, дуу хөгжим DJ-ээр онцлогтой. Гүйлтийн маршрутын дагуу олон газарт хөгжим болон тохижилтыг хийсэн байна. А.Цэрэнпунцаг "Гүйлтэд оролцож буй иргэд унаж бэртэх, хурдан гүйхээсээ илүүтэй дулаахан улирлаа үдээд тухайн мөчийг мэдрэх нь чухал юм" гэж онцолсон.

Гүйлтийн төрөл нь 5 км, 10 км, 21 км бөгөөд 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулах аж. Бүртгэлийн хураамж нь 29,000, 79,000, 100,000 төгрөг байна.

СпортУншигчдад
5

Холбоотой мэдээ