Улаанбаатарт 2,021 айл цахилгаангүй, 580 өрх хүчдэлийн уналттай байна

Нийслэлийн хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, 580 өрх хүчдэлийн уналттай байгаа асуудлыг байршлаар нь тодорхойлж эхэлжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байна.
Зураг төсөвтэй болон ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1,284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл өрх хүчдэлийн уналттай байна.
Нийт 2,601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсөвт тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Энэ онд гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажилд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.
Холбоотой мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг 2027 оны хавар барьж эхэлнэ

Г.Лувсанжамц: Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн

Гараашны татварыг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, санал авч эхэлжээ

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

МОНГОЛ ХҮН БҮРД ХҮРГЭЭРЭЙ! МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ!

