Улаанбаатарт 191,776 ахмад настан амьдарч, 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна

2025 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 11.5 хувь буюу 191,776 ахмад настан байгаагийн 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Нийслэлийн хэмжээнд ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо байдаг. Үүнд нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр ажилладаг ахмадын 26 холбоо багтаж байна.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Нийслэлийг хөгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд "Ахмадын амралт, сувиллын төв" байгуулах, ахмад настанд үзүүлэх хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, "Өдрийн асрах үйлчилгээ" төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

