Улаанбаатарт 15 хэм хүртэл дулаан байна

AI мэдээ
Улаанбаатарт 15 хэм хүртэл дулаан байна

10-р сарын 05-ны 08:00-20:00 цагийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар хур тунадас орохгүй.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг байна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр салхилна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар +9...+14, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор +19...+24, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар, Багануур, Тэрэлж

  • Улаанбаатар хот орчмоор: их төлөв цэлмэг, салхи баруунаас секундэд 5-10 метр, +13...+15 градус дулаан.
  • Багануур орчмоор: их төлөв цэлмэг, салхи баруунаас секундэд 6-11 метр, +12...+14 градус дулаан.
  • Тэрэлж орчмоор: их төлөв цэлмэг, салхи баруунаас секундэд 5-10 метр, +11...+13 градус дулаан.

05 цагт Улаанбаатарт -1 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ