Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станц суурилуулжээ

Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж дуусчээ.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн төслийг 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.
Энэ нь агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломжийг бүрдүүлж байгаа аж.
Хэмжилтийн мэдээллийг иргэд agaar.gov.mn сайтаас бодит цагийн горимоор харах боломжтой болжээ. Өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийдэг байсан бол энэ удаад иргэд агаарын чанарын урьдчилсан мэдээг авдаг болж байгааг салбарын яамнаас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

