УИХ-ын таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэнэ

AI мэдээ
УИХ-ын таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэнэ

Өнөөдөр Төрийн ордонд 10:00 цагт УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана.

Авлигатай Тэмцэх Газрын гадна 11:00 цагт УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэж, АТГ, хууль хяналтын байгууллагад өгнө.

Мөн өдөр Монгол шуудангийн байр, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-д 11:30 цагт Харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн "Мэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо" (МНХ)-г үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулна.

"Үндэсний мэдээллийн төв"-д 12:00 цагт Иргэдийн нэгдлээс УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж мэдээлнэ.

Тэнгис кино театрт 16:30 цагт "Цагаан хадны өнгө" баримтат киноны Монгол дахь нээлт болно. Нүүрс тээврийн жолооч эмэгтэй С.Майхүүгийн амьдралыг зургаан жилийн турш баримтжуулсан найруулагч Ч.Хоролдоржийн бүтээл Улаанбаатар олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрнэ.

Улс төрХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ