УИХ-ын гишүүн Б.Бейсэн: Айл руу дайрсан баавгайг хүлж аюулгүй болгосон
УИХ-ын гишүүн Б.Бейсэн өнгөрсөн шөнө баавгай айлын хот руу орж ирсэн асуудлаар мэдээлэл авснаа тодруулав.
Тэрээр тус сумын төлөөлөгчөөс мэдээлэл авсан бөгөөд уржигдар баавгай айлын мад идсэн байна. Сумаасаа 2 км-ын зайтай айлын гэрийн гадна талын бүрээсийг урсан байсан гэж мэдээлжээ.
Өчигдөр шөнө сумын төлөөлөгч, байгаль орчны хамгаалагч нар, цагдаатай нийлж баавгайг уургалж барьж авсан. Тус баавгай ОХУ-аас орж ирсэн байж болзошгүй байгаа. Уургалж барьсны дараа 4 мөчийг нь хүлээд, одоогийн байдлаар засаг даргын хашаанд хүлээтэй байгаа.
Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол хүн идэхээр аюултай байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

