УИХ-ын гишүүд 2027 оны төсвийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна

AI мэдээ
УИХ-ын гишүүд 2027 оны төсвийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүд энэ долоо хоногт орон нутагт ажиллаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хулийн төслүүдийн талаар иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталснаар тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно" гэж заасан байдаг.

Хэлэлцүүлгээр иргэдийн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэн улсын төсвийн төсөлд тусгах зорилготой бөгөөд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ