УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ, "Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар боллоо. Наймдугаар сарын 20-нд Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан. Мөн сөрөг хүчнээс ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргаж байсан" гэв.
Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Үндэсний аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг заавал танилцуулах ёстой байдаг. Дүгнэлтийг танилцуулахад 14 хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд эдгээр дүгнэлтүүд өнөө маргаашгүй УИХ-д ирж байгаа тул ээлжит бус чуулган хуралдах нөхцөл хангагдсан гэж үзсэн байна.
Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн. Тус чуулганаар зөвхөн төсвийн тодотгол хэлэлцээд есдүгээр сарын 14-ний 17:00 цагт хаана гэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

