УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрээгүйгээс эхлээгүй байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 14:00 цагт эхлэхээр товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас одоог хүртэл эхлээгүй байна.
Өнгөрсөн Пүрэв, Баасан гарагт хуралдаж, Хууль зүй дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ирц хүрээгүй тул энэ Даваа, Мягмар гарагт хүртэл хойшлуулсан.
Одоогийн байдлаар чуулганы ирцэд 58 гишүүн орсон бол 53 гишүүн ороогүй байна. 15 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй байгаа аж.

МАН-ын бүлгийн гишүүд Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн ирцэд ороогүй байна.
Ардчилсан намын гишүүд «Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно» гэдгээ мэдэгдсэн.
Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Иргэний зориг ногоон намаас Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар чуулганы хуралдааныг тасалжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

