УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргаа сонгож байна, Х.Баттулга эзгүй

Өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг шинээр томилох хуралдаан болж байна. Албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэр дэвшсэн бөгөөд санал хураалтаар аль нэгийг нь сонгохоор байна.
Бүлгийн даргын суудлаас бууж буй О.Цогтгэрэл энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэрбээр намын ажил их ачаалалтай, томоохон сонгуулиуд ойртож байгаа тул бүлгийн даргыг солих нь зүйтэй гэж үзсэнээ хэлсэн. Мөн Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 41 нь өнөөдрийн хуралд ирсэн бөгөөд Х.Баттулга гишүүн ганцаараа ирээгүй гэдгийг тэрбээр мэдээлсэн.
О.Цогтгэрэл нэр дэвшигчдийн талаар: "Х.Тэмүүжин гишүүн туршлагатай, хуульч хүн. Б.Түвшин залуу гишүүн ч гэлээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлэг дотор өөрийн байр суурь нь тодорхой, эдийн засагч суурьтай хүн" гэж дүгнэлт өгсөн. Түүнчлэн хоёр гишүүн бүлгийг удирдах бүрэн боломжтой тул гурав дахь нэр дэвшигчгүйгээр нууц санал хураалт явагдаж байгааг дурдсан.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

