У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй

AI мэдээ

УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авсан байна.

Тэрээр Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн сүүлийн үед цахим орчинд худал мэдээлэл тархаж байгаа тул албан ёсны тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэнээ хэлсэн байна.

“Миний хувьд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан нь үнэн. Гал 10 дугаар сарын 08-нд 11 цагийн орчимд гарсан талаар дуудлага ирсэн. Харин 10 дугаар сарын 08-нд би Улаанбаатар хотод УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан. Чуулганы хурал 14 цагт эхэлсэн бол би 13 цаг 40 минутад ирцэд орсон” гэж тэрээр тайлбарласан.

Нөмрөгийн дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ