Түрээслээд өмчлөх орон сууцны нэрээр иргэдийг залилж байна
Түрээслээд өмчлөх орон сууцны төсөлтэй холбоотой залилангийн тохиолдол бүртгэгдсэн тул цагдаагийн байгууллага иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ.
Төрийн өмчийн орон сууцны корпорацын алба хаагчийн нэрийг барьж, «Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамруулж өгнө», «Оочер дараалалгүй хамруулна» гэсэн зарын дагуу иргэдийг залилж байгаа тохиолдол сүүлийн үед гарчээ.
Солонго 1, 2 хорооллын 2,040 айлын орон сууцны бүртгэл энэ оны аравдугаар сарын 1-нээс E-Mongolia системээр явагдана. ЦЕГ-аас дараах зөвлөмжийг өглөө:
- хэн нэгэн хүн, тухайн байгууллагын ажилтан, албан тушаалтан мэтээр өөрийгөө танилцуулж мөнгө нэхсэн тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх,
- түрээслээд өмчлөх орон сууцны талаарх болон холбогдох мэдээллийг албан ёсны эх сурвалж болох tosk.gov.mn сайтаас авах.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

