Түлшний хүргэлтийн нэрээр иргэний үнэмлэхийн мэдээлэл авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ

AI мэдээ
Түлшний хүргэлтийн нэрээр иргэний үнэмлэхийн мэдээлэл авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр иргэдийн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж эхэлсэн.

Гэвч сүүлийн үед хүргэлт хийх нэрээр иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ.

"Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар хэн нэгэн таны өмнөөс шахмал түлш худалдан авч, та түлшээ авч чадахгүй болох эрсдэлтэй. Иймд иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байх"-ыг анхаарууллаа.

Борлуулалтын цэгээс түлш худалдан авахдаа Хотула аппликэйшн ашиглахаас гадна иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очин, мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх боломжтойг Тавантолгой түлш компаниас зөвлөв.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ