Цонжинболдогт нийтийн тээврийн автобус зогсдог болно

AI мэдээ
Цонжинболдогт нийтийн тээврийн автобус зогсдог болно

«Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур» чиглэлийн Х:17 автобусыг Цонжинболдог орчимд зогсоох урд, хойд зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Ингэснээр энэ сарын 26-ны өдрөөс тус газарт нийтийн тээврийн автобус зогсдог болох юм байна.

Х:17 чиглэлийн автобусанд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж зорчих аж. Харин автобусны буудлын байгууламжийг ирэх жил барихаар төлөвлөжээ.

Гадаад, дотоодын иргэд, жуулчид ч «Тэнгэр плаза»-аас Цонжинболдог чиглэлд зорчих боломжтой болж байна хэмээн Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 54 километрийн зайтай, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, хатан Туулын өвөр хөндийг Цонжинболдог хэмээн нэрлэдэг билээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ