Цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглов

Боловсролын сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглож буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 2026 оны аравдугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн" гэж бичжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн
Иймээс Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгөгдсөн байна.
Сургууль, цэцэрлэгийн зүгээс намрын аялал, зугаалгыг нэгдсэн зохион байгуулалтаар хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж буйг сайд мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

