Цэргийн ангиудад 1600 гаруй хяналтын камер суурилуулжээ
«Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье» цогц реформыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Ж.Болдбаатар: «Хүний эрхийн үндэсний комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу камер байршуулах боломжгүй цэгүүдэд аюулгүйн товчлуур байрлууллаа. Жишээлбэл бие засах газар, усанд орох газар гэх мэт» гэж мэдээллээ.

Хугацаат цэргийн алба хаагчид ажил үүргээс бусад үед халдлагад өртөх тохиолдол гардаг тул цэргүүдтэй ажиллаж буй офицер, ахлагч нар гар утсаараа байршлыг нь хянах боломжтой болжээ. Мөн офицер, ахлагч нараас сэтгэл зүйн сорилыг авч, цэргүүдтэй ажиллах эсэхийг тогтоож байна.
Хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалтын төвд хичээллүүлж, боловсрол олгож байна.
Цэргийн анги байгууллагууд 18 хэмээс дээш дулаан байх ёстой шаардлагадаа хүрэхгүй, хүйтэн байдаг байсан бол халаалтыг сайжруулж, ангиуд 20 хэмээс дээш дулаан байдаг боллоо.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

