Цэрэг татлага нийслэлд гурав хоног үргэлжилнэ

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Энэ удаагийн татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд үргэлжилнэ.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ийм тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж шийдүүлэх шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй бол зөрчлийн хариуцлага хүлээдэг.
Мөн Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй иргэд нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байраар хамрагдах боломжтой.
Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- 3х4 хэмжээтэй цээж зураг
- Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:


Холбоотой мэдээ

Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

KFC-ийн АНУ дахь салбарууд 2027 оноос Coca-Cola худалдаалж эхэлнэ

Нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээл 2.6 их наяд болжээ

Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

М.Энхцэцэг: ХҮН намын хуйвалдаанаар дулаан хангамжийн хууль батлагдсангүй

