Цемент Шохойн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын хэрэг шүүхэд очжээ

AI мэдээ
Цемент Шохойн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын хэрэг шүүхэд очжээ

Төрийн өмчит “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбум төгрөгийн авлигын хэргийг Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт Д.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар, Ж.М нь борлуулалтын хэлтсийн даргаар, А.С нь санхүү, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэсэн гэж үзжээ. Ингэснээр “М...” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тонн цемент, “Т...” ХХК-д 548.7 сая төгрөгийн гурван тонн цементийг зээлээр олгож, бусдад давуу байдал бий болгосон байна.

Н.Г нь “Цемент Шохой” ХХК-ийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ө...” ХХК-аас гаргасан хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн дараа төлбөрт нөхцөлөөр гэрээ байгуулж, 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тонн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон гэж хэрэгт дурдсан.

Мөн П.З нь “Цемент Шохой” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн техникийн тодорхойлолтод нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж, нийт тоо хэмжээг нэмэгдүүлснээр “Ш....” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Хууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ