Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг 2028 он хүртэл хойшлуулжээ

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо наймдугаар сарын 17-нд хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 сая төгрөг болгох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй ч ирэх оны төсвийн төсөлд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг тусгаагүй байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ талаар тайлбар хийхдээ: "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг асар олон үзүүлэлтүүд бий. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдэд ачаалал болно" гээд, "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг 2028 он хүртэл хойшлуулаад байна" гэж хэлсэн байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийхдээ: "Засгийн газар УИХ-д төсвийн төслөө өргөн мэдүүлэхээс өмнө шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2-т 'Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд дараагийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ' гэсэн байдаг" гэж мэдэгдсэн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд "Ажил олгогч хамтын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй" гэж заасан. Гэвч Гурван талт үндэсний хороо шийдвэрээ гаргачихсан байхад "2027 оны төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр тооцон оруулсан байна" гэж МҮЭХ мэдээлсэн.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

