Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн гүйлгээ илрүүлэв
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан таван бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг илрүүлсэн байна. Тэдний өндөр өртөг бүхий орон сууц, тээврийн хэрэгсэл, нуугдмал эд хөрөнгийг илрүүлжээ.
Бүлэг этгээдүүд янз бүрийн цахим сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогдсон. Шалгалтын үеэр мөрийтэй тоглоомд ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагааны явцад хийгдсэн 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоожээ.
Цахим сайтын серверийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом тоглож байжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт нэг тоглогч хэд хэдэн хаягаар зэрэг тоглож, иргэдийг залилан мэхэлдэг аж.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

