Ц.Идэрбат: Годронтой ямааг Саятан сүрэг компаниас иргэд рүү худалдсан
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ ямааны годрон өвчний талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Тэрээр ямааны годрон авчин хамгийн сүүлд 1950 онд гарч байсныг, түүнээс хойш гараагүй явсаар 2024 онд гарсныг дурдлаа. 2024 онд хил орчмын бүсүүдэд гарсан бөгөөд тухайн үед 15 мянган ямааг устгалд оруулж, нөхөн төлбөрийг нь өгч байжээ.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад ямааны годрон өвчин тарахад олон хүчин зүйл нөлөөлсөн байна. Годронтой ямааг Саятан сүрэг аж ахуйн нэгжээс иргэд рүү худалдсан бөгөөд тэр нь БНХАУ-д байдаг арвас үүлдрийн ухна байжээ.
Манай улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд арвас гэх үүлдэр байхгүй байсан. Гэтэл мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт өгч шинжлүүлэхэд тухайн ухна арвас үүлдэрийнх болох нь тогтоогдсон. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр байна.
Мөн Саятан сүрэг компани хаана хаана хэдэн ухна зарсан гэдгээ хэлж өгөхгүй байгааг сайд онцлов. Зөрүүлээд годронгийн вакцин санал болгож байна гэх мэдээлэл ирсэн гэдгийг тэрээр хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

