Трамп Ормузын хоолойн нэрийг өөрчлөх санаа цухуйлгажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн нэрийг “Трампын хоолой” болгон өөрчлөх санаа цухуйлгажээ. Тэрбээр сошиал хуудсаараа “Бид нэгэнт АНУ-ын хяналтад авсан тул Ормузын хоолойн нэрийг ТРАМПЫН ХООЛОЙ болгон өөрчилж болохгүй гэж үү?” гэж бичсэн байна.
Цагаан ордон “Трампын хоолой” гэж тэмдэглэсэн газрын зургийг “Энэ нь сайхан сонсогдож байна” гэсэн тайлбартай нийтэлжээ. Трамп үүнээс өмнө Мексикийн буланг “Америкийн булан”, Онтарио нуурыг “Америк нуур” болгон өөрчлөх шийдвэр гаргасан юм.
Ормузын хоолойгоор дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн 20 хувь дамждаг бөгөөд Иран үүнийг сүүлийн зургаан сарын турш хааж байгаа. Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулсны улмаас газрын тосны үнэ өссөн байна.
Трамп хэлэхдээ, цохилт нь “удаан үргэлжлэхгүй” бөгөөд Ираны талын Ормузын хоолойд мина байрлуулж, радарын систем, пуужин харвагч суурилуулсныг устгах зорилготой байсан гэж тайлбарлажээ. “Бид тэдний хамгаалалтын болон довтолгооны бүх шинэ тоног төхөөрөмжийг устгасан. Бид хүссэн үедээ дахин цохилт явуулахад бэлэн” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

