Трамп Эрхүүгийн тахал асуудлаар Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна

ОХУ-ын Эрхүү хотын тахал судлалын хүрээлэнгийн нэг ажилтан халдварт өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй удахгүй утсаар ярихаа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн.
Нэг сэтгүүлч Путинтэй энэ асуудлаар ярилцсан эсэхийг асуухад Трамп “Би утсаар ярихаар төлөвлөсөн. Тун удахгүй” гэж хариулжээ. Нөхцөл байдлыг АНУ-ын тагнуулын албад судалж байгаа эсэхийг асуухад тэрээр “Бид маш нухацтай хэлэлцэж байгаа. Маргааш гэхэд энэ талаар мэдээлэл өгөх байх” гэж хариулсан байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр уг ажилтны үхэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллээ хуваалцахыг Оросын талд уриалсан бол Трамп нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлсэн. Харин Оросын эрх баригчид үүнийг тахал дэгдээгүй, лабораторийн ажилтан эмэгтэй “тодорхойгүй шалтгаантай уушгины үрэвслийн улмаас” нас барсан гэж мэдээлж байна.
The Wall Street Journal сонины мэдээлснээр АНУ-ын төрийн департамент ОХУ-д дипломат шугамаар албан ёсны сануулга өгсөн бөгөөд эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой мэдээллээ хуваалцахгүй нууцлах нь тус улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай зөрчилдөж байгааг анхааруулсан байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

