Төв замын нийтийн тээврийн хурд 12-13 км/цаг байснаа 15-16 болжээ

Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар зорчдог нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд нэмэгдсэн талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэв.
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1,172 автобус иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн засаг даргын энэ оны есдүгээр сарын 3-ны өдрийн захирамжаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөнийг дэмжин ажиллах чиглэл бүхий Шуурхай Штаб ЗХУТ-д байгуулагдсан" гэж танилцуулсан байна.
Уг штаб нь Улаанбаатар хотын түгжрэл ихтэй цэгүүд, ачаалалтай цагуудад авто замын хөдөлгөөнийг гэрэл дохио болон ТЦА-ны албан хаагчдын шуурхай зохицуулалтаар дэмжин ажиллах зорилготой аж.
Штаб ажиллаж эхэлснээс хойш Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар зорчих нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдэд тус өргөн чөлөөнд нийтийн тээвэр 12 км/цагийн хурдтай явдаг байсан бол өнөөдрийн байдлаар 15-16 км/цаг болжээ.
"Бусад гудамж замуудад нийтийн тээврийн ашиглалтын хурд дээшилсэн үзүүлэлттэй харагдаж байна" гэж Ш.Оюумаа нэмж хэлэв.
Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

