Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногооны өргөтгөсөн худалдаа 7 хоногоор сунгагдаж, аравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ

AI мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногооны өргөтгөсөн худалдаа 7 хоногоор сунгагдаж, аравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026" өргөтгөсөн худалдаа есдүгээр сарын 21-нд нээгдсэн бөгөөд өнөөдөр хаагдах байсныг долоо хоногоор сунгажээ.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас (УБЗАА) тодруулахад "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах ногоочдын худалдаа аравдугаар сарын 4-н хүртэл долоо хоногоор сунгагдсан" гэв.

Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд гарч байгаа шинэ ургацын хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа аравдугаар сарын 4-нийг хүртэл өдөр бүр 09:00-21:00 цаг хүртэл нээлттэй байх юм байна.

Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, ааруул, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байгаа билээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
7

Холбоотой мэдээ