Төв талбайд "UB food festival" хоолны өдөрлөг маргааш эхэлнэ

Төв талбайд есдүгээр сарын 25-наас эхлэн "UB food festival" хоолны өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөг есдүгээр сарын 30-ныг дуустал тав хоног үргэлжилнэ.
Арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжмийн арга хэмжээ болно. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас иргэдийг хүрэлцэн ирэхийг урилаа.
Хоолны өдөрлөг задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд нээлттэй байна.
Энэ жил тус арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс үндэстний нэрийн хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилж байсан.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

