Төв шуудангийн уулзварыг хаасан тул Энхтайвны өргөн чөлөөг сонгохгүй байхыг зөвлөв

AI мэдээ
Төв шуудангийн уулзварыг хаасан тул Энхтайвны өргөн чөлөөг сонгохгүй байхыг зөвлөв

Сүхбаатарын талбайд иргэд жагсаал цуглаан хийж байгаатай холбогдуулан Төв шуудангийн уулзварыг дөрвөн талаас хаасан. Үүнээс үүдэн нийслэлийн зарим цэгт хөдөлгөөн удааширч, ачаалал нэмэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрийн 17:30 цагийн байдлаар мэдээлснээр, Цэцэг төвийн уулзвараас Төв шуудан болон Багшийн дээдийн уулзвар, Төв номын сангийн уулзвараас хойш чиглэсэн хөдөлгөөн, мөн Төв шуудангийн уулзвараас урагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

17:30 цагийн байдлаар

  • Гадаад хэргийн яамны уулзварын урагшаа Олимпын гүүр рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн.
  • Багшийн дээдийн уулзвараас баруун тийш чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарласан тул Энхтайвны өргөн чөлөөгөөр явж байгаа жолоочид бусад гудамж замыг сонгох шаардлагатай.
  • 1-р сургуулийн уулзвар руу чиглэсэн хөдөлгөөнийг баруун тийш эргүүлж байгаа тул тухайн уулзвар замыг сонгохдоо Төв шуудан руу чиглэсэн хөдөлгөөнийг сонгохгүй байхыг зөвлөв.
  • Энхтайвны гүүрний урдаас хойш чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн.

Төв шуудангийн уулзвар дээр 16:30 цагийн үед иргэний бие муудаж түргэн тусламжийн үйлчилгээ авах гэсэн боловч жагсагчид түргэний машиныг оруулаагүйн улмаас эмнэлгийн тусламж удаан авчээ.

Тээврийн цагдаагийн албанаас Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө. Бусад гудамж замууд хэвийн үргэлжилж байна. Зарим цэгүүд ачаалал авсан ч цагдаагийн албан хаагчид зохицуулалт хийн ажиллаж байна гэв.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ