Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан талаар Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр тодотголын үндсэн чиглэлүүдийг дурдсан:
- Арван нэгдүгээр сараас ахмадуудын суурь тэтгэвэрт 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуульд 2027 онд олгохоор байсныг эрт эхлүүлж байна.
- Арван нэгдүгээр сараас Багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнууын цалинг 2025 оныхоос 50 хувиар нэмэгдүүлнэ.
- "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөлөө.
- Үнийн огцом өсөлтөөс сэргийлэх үүднээс мах, гурил, хүнсний ногооны нөөцөд 150 тэрбум төгрөг хуваариллаа.
- Цахилгааны үнийг нэмэхгүй. Өвлийн ачаалалд бэлдэж засвар, шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг.
- Шатахууны импортын татварыг 0 болгож, үнийн өсөлтийг хязгаарлана.
Эдгээр зардлыг хаанаас гаргах вэ? Төрийн тээвэр, томилолт, хурал, баяр ёслол, сурталчилгаа зэрэг тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.4 их наяд төгрөгийг иргэдэд хэрэгтэй зүйлд чиглүүлэхээр шийдвэрлэлээ
Холбоотой мэдээ

М.Энхцэцэг: ХҮН намын хуйвалдаанаар дулаан хангамжийн хууль батлагдсангүй

Азербайжан сургуульд хижаб хориглосны улмаас Бакуд жагсаал гарч, Турктай маргаан үүсэв

УИХ 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн батлахаар хуралдаж байна

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

