Төсвийн тодотгол батлагдвал 450 мянган ахмадын тэтгэвэр 1.1 сая төгрөг болно

AI мэдээ
Төсвийн тодотгол батлагдвал 450 мянган ахмадын тэтгэвэр 1.1 сая төгрөг болно

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр болж, Сангийн сайд З.Мэндсайхан энэ жилийн төсвийн тодотголд тусгах бодлогын арга хэмжээг танилцууллаа.

Тэрбээр төсвийн тодотгол иргэдийн орлогыг хамгаалах, стратегийн нөөц бүрдүүлэх үнийн өсөлтийг хязгаарлах гэсэн хоёр үндсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж онцлов. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарынхтай ижил түвшинд хүргэхэд 80.1 тэрбум төгрөг зарцуулж, эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх аж.

Сангийн сайдын ярьснаар тэтгэврийн багц шинэчлэлийн хүрээнд суурь тэтгэврийн ойлголтыг бий болгосон хуулийн хэрэгжилтийг 2027 оноос эхлүүлэх хугацаатай байсныг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сараас урьдчилан хэрэгжүүлэхээр тусгажээ. Төсвийн тодотгол батлагдвал 450 мянган ахмадын тэтгэвэр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1.1 сая орчим төгрөг болж, 2027 оноос тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх юм.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ