Төсвийн хуулийн өөрчлөлт тогтолцоог сулруулж болзошгүй

Төсвийн тухай хуульд 2010-2026 онд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харин 2026 оны төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд төслийн зарим заалт нь төсвийн хязгаарлалтыг сулруулах боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, 6.1.3 дахь заалт нь урсгал зарлага ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоодог. Энэ нь улсын төсвийг “хэтэрхий том хэрэглээний хөөс” болохоос хамгаалсан сүүлчийн хаалт гэж үздэг. Уг заалтыг цуцалснаар төсөв нь хөгжлийн хэрэгсэл бус, харин сонгуулиас сонгуулийн хооронд бэлэн мөнгө, халамж тараах улс төрийн хэрэгсэл болон хувирах эрсдэлтэй гэх дүгнэлт гарчээ.
Мөн 7.5 дахь заалтыг хүчингүй болгохоор тусгасан нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл баталсны дараа дор хаяж 3 сарын хугацаанд тухайн жилийн төсөв болон тодотголыг өргөн барих, батлахыг хориглодог байсан. Татгалзвал төсвийг яаравчлан, судалгаагүй өөрчлөхөөс сэргийлсэн “хамгаалалтын механизм” алга болж, улмаар төсвийн сахилга бат сулрах, бодлогын тогтвортой байдал алдагдах, хяналтын хугацаа багасах эрсдэл нэмэгдэнэ.
Улсын төсөвд хяналт тавьдаг хөндлөнгийн байгууллага болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс уг заалтууд нь төсвийг хамгаалах чухал хязгаарлалт тул хэвээр үлдээх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн тус зөвлөлийн дүгнэлтэд “Төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хуулийн өөрчлөлт оруулахдаа үндэслэл, тооцоо судалгааг сайжруулах шаардлагатай. Төсвийн тогтолцоог сулруулах өөрчлөлт хийх хандлага үргэлжилж байна" гэж дурдсан байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

