Торонтогийн амьтны хүрээлэнгийн монгол тэмээний ботгыг "Зориг" гэж нэрлэв

Канад Улсын Торонто хотын амьтны хүрээлэнд төрсөн монгол тэмээний ботгонд 2026 оны есдүгээр сарын 11-нд "Зориг" (Zorig) хэмээх монгол нэр өгсөн байна.
Тус хүрээлэнгээс Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд хандж, ботгонд монгол нэр өгөхөд хамтран ажиллах хүсэлт тавьсан бөгөөд ЭСЯ монгол тэмээчидтэй зөвлөлдөж, нэрсийн саналыг хүргүүлсэн байна.
Амьтны хүрээлэн эдгээр саналаас "Зориг" нэрийг сонгон, канадын ан амьтан сонирхогчид, хүүхэд багачууд болон монгол иргэдийн төлөөллийг байлцуулан ботгыг албан ёсоор нэрлэсэн байна.
Элчин сайд Э.Сарантогос арга хэмжээнд цахим мэндчилгээ дэвшүүлэхдээ "Торонтогийн амьтны хүрээлэн дэх монгол тэмээ манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататган ойртуулсан бэлгэ тэмдэг болж байгаад баяртай байгаа" гэлээ. Тэрбээр мөн Зориг ботго эрүүл бойжиж, олон канад хүүхдэд Монголын байгаль, нүүдэлчний өв уламжлал, соёл, ахуйг танилцуулах эхлэл болохыг хүсжээ.
Торонто хотын амьтны хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Долф ДеЖонг Монголын тэмээчдийн санал болгосон нэр дэлхийн нөгөө талд орших Торонто хотноо цуурайтах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

