Торгууль төлүүлэх нэрээр залилан хийж байна

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр сошиал орчинд залилан хийх оролдлого гарч байна. Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Албанаас дараах зөвлөмжийг өглөө:
- Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
- Үл таних болон сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх
- Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
- Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгууль төлөх
Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

