Торгууль нэрээр смишинг, вишинг залилан нэмэгдэж байна

Сүүлийн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрийдлээр төрийн байгууллагын нэрийг ашигласан хуурамч мессеж илгээх тохиолдол нэмэгдсэн. Ийм мессежид «Торгуулиа яаралтай төлнө үү», «Таны торгууль төлөгдөөгүй байна» гэх мэтээр яаруулж, холбоос дээр дарахыг шаарддаг.
Хуурамч холбоос нь тухайн байгууллагын албан ёсны цахим хуудастай төстэй вэбсайт руу хөтөлж, банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авахыг зорьдог. Мессежээр ийм холбоос илгээж мэдээлэл авахыг оролддог цахим залиланг смишинг гэж нэрлэдэг.
Байгууллагын нэрийг ашигласан залилан зөвхөн мессежээр хязгаарлагдахгүй. Банк, цагдаагийн байгууллага зэрэг итгэл төрүүлэхүйц байгууллагын нэрийг барьж, утсаар холбогдон данстай холбоотой асуудал гарсан, мөнгө шилжүүлэх шаардлагатай гэх мэтээр айлган сүрдүүлэх тохиолдол ч бий. Ийм утасны залиланг вишинг гэж нэрлэдэг.
Ийм мессеж ирвэл дараах зөвлөмжийг баримтлаарай:
- Мессежийн холбоос дээр бүү дар. Торгууль, төлбөрийн мэдээллийг мессежээр ирсэн линкээр биш, байгууллагын албан ёсны вэбсайтаар шалга.
- Илгээгчийг шалга. Төрийн байгууллагын нэр харагдаж байгаа нь албан ёсны гэсэн үг биш. Илгээгчийн дугаар, мессежийн агуулга, холбоосын хаягийг хамтад нь нягтал.
- Холбоосын хаягийг шалга. Албан ёсны вэбсайттай төстэй ч нэг үсэг, тэмдэгтээр ялгаатай хуурамч холбоос байж болно. Иймд мессежээр ирсэн линкээс илүүтэйгээр байгууллагын албан ёсны вэбсайт, аппликэйшнийг өөрөө нээж мэдээллээ шалга.
- Хувийн болон банкны мэдээллээ бүү оруул. Санамсаргүйгээр холбоос дээр дарсан бол торгууль төлөх нэрээр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах код асууж байвал бүү оруул.
- Утсаар холбогдсон хүнд ч шууд бүү итгэ. Банк, цагдаа, төрийн байгууллагын нэрийг ашиглан яаруулах, айлгах, мөнгө шилжүүлэх эсвэл хувийн мэдээллээ хэлэхийг шаардаж байвал яриаг зогсоож, тухайн байгууллагын албан ёсны утасны дугаарт өөрөө холбогдон мэдээллийг баталгаажуул.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

