Томуугийн дэгдэлт: нийслэлд 1,607 ор нэмж дэлгэнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж байна. Барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын 6 төсөл, арга хэмжээний биелэлт 87 хувьд хүрсэн байна.
Нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллага есдүгээр сарын 3-наас "Томуугийн эсрэг хамтдаа" аяныг эхлүүлсэн. Аравдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой 271,910 иргэнээс 190,591 нь буюу 70.1 хувь нь вакцин хийлгэжээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд есөн дүүрэгт 757 суурь ор, нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1,607 ороор хүчин чадлаа өргөтгөхөөр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

