The MongolZ болон BC Game Esports багууд өнөөдөр тэмцээнд оролцоно

Манай улсын "The MongolZ" болон Senzu, mzinho нарын тоглож буй "BC Game Esports" багийн оролцох тэмцээнүүд өнөөдөр эхэлнэ.
Сербийн Белград хотноо хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн энэ сарын 19-нөөс 22-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд "The MongolZ", ОХУ-ын "PARIVISION", "PRIVATE", "magic", Шведийн "Alliance", Германы "BIG", Хойд Америкийн "Team Liquid", Украины "Fnatic" зэрэг найман баг нугалааны зарчмаар өрсөлдөнө. Хоёр удаа хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ.
"The MongolZ" баг Шведийн "Alliance" багийн эсрэг 17:00 цагаас Во3 журмаар тоглоно. Хожвол Германы "BIG" болон ОХУ-ын "PRIVATE" багийн аль хожсонтой нь маргааш 23:00 цагаас шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглох шаардлагатай болно.
Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын тоглож буй "BC Game Esports" баг Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдах гуравдугаар зэрэглэлийн DraculaN Season 7 тэмцээнд оролцож байна. Тэдний В хэсгийн эхний тоглолт өнөөдөр 17:00 цагаас Сербийн Drama Esports багийн эсрэг Во1 журмаар эхэлнэ. Хэсэгтээ хоёр хожил байгуулж чадвал шөвгийн 16-д шалгарах юм.
Холбоотой мэдээ

У.Сүрэнжав Азийн наадмын таеквондогийн алтан медалийн төлөө тунаж үлдлээ

Дархан хотын 65 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлэв

U23 ДАШТ-ээс Монголын бөхчүүд хоёр хүрэл медаль хүртлээ

Ханбогдод 700 гаруй хүн гүйсэн "Ханбогд марафон 2026" болж өнгөрлөө

Азийн пара наадмын Монголын багийн далбааг мандууллаа

