“Тэрбум мод” хөдөлгөөнөөр 140,4 сая мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 31-ний хооронд “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Намрын бүх нийтийн мод тарих өдрүүдийн нээлтийг энэ оны 09 дүгээр сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд намрын улиралд 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой аж.

Статистик тоо баримтаас үзвэл сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.1–1.2°C-аар нэмэгдсэн бол Монгол орны жилийн дундаж температур 2.25–2.46°C хүртэл нэмэгдэж, дэлхийн дунджаас 2–3 дахин хурдан дулаарч байна. Мөн дулааны улирлын хур тунадасны хэмжээ 7–8 хувиар буурсан байна.
“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 140,4 сая орчим модыг тарьж, ургуулсан бөгөөд үүний үр дүнд манай орны ойн талбайн эзлэх хувь нийт газар нутгийн 7,9-өөс 8,71 хувьд хүрч өссөн байна.
“Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлын хүрээнд иргэд, байгууллагыг мод тарьж ургуулах, тарьсан мод, бут, сөөгөө арчлан хамгаалах, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшүүлэхэд уриалж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

