Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх 780 метрийн шинэ авто зам баригдаж байна

AI мэдээ
Тэнгэр рашааны гудамжнаас Ар зайсан хүртэлх 780 метрийн шинэ авто зам баригдаж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал, Ар зайсангийн гудамж хүртэлх нийслэлийн төсвийн 2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Энэ байршилд 780 метр шинэ авто зам барих бөгөөд хөрс тэгшилж, замын суурь бэлтгэх ажил дууссан. Одоо авто замын хашлага суурилуулж эхэлжээ.

780 метр авто замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн. "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ уг ажлыг гүйцэтгэж байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ