«Тэнгэр Даатгал» ХК Биржийн I ангилалд шилжин бүртгэгдлээ

«Монголын Хөрөнгийн Бирж» ХК-ийн 2026 оны үнэт цаасны бүртгэлийн ангиллын шалгалтын дүнгээр «Тэнгэр Даатгал» ХК тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, II ангиллаас I ангилалд шилжин бүртгэгдлээ.
Энэ удаагийн шалгалтаар тус компанийн комплайнс, засаглалын үнэлгээ 100 хувийн гүйцэтгэлтэй буюу бүрэн хангагдсан гэж дүгнэгдсэн.
Монголын Хөрөнгийн Бирж нь бүртгэлтэй компаниудыг үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, арилжааны идэвхжил, засаглалын түвшнээс шалтгаалан I, II, III гэсэн гурван ангилалд хуваадаг. I ангилалд Биржийн шалгуур үзүүлэлтийг тогтвортой, бүрэн хангасан, санхүүгийн хувьд тогтвортой, засаглал ил тод компаниуд багтдаг.
Тус компанийн хувьд энэ ахиц нь сүүлийн жилүүдэд засаглал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүн гэж эх сурвалжид дурджээ.
I ангилалд бүртгэгдсэнээр компанийн хувьцааны хөрвөх чадвар сайжирч, идэвхтэй арилжаатай индексүүдэд хамрагдах, институцийн болон гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

