Таван шарын явган хүний гүүрэн гарцын нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл хангаж байна

AI мэдээ
Таван шарын явган хүний гүүрэн гарцын нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл хангаж байна

Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалт 96 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд эхэлсэн авто зам дээгүүрх 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгажээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, одоогийн байдлаар гүүрэн гарцын шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэлийг хангаж байна.

Гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай, босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байна.

Налуу зам болон явган хүний зорчих хэсэг нь ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ.

Явган хүний гүүрэн гарц ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих юм. Мөн Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбох юм байна.

Эдгээр гарцыг БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа билээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
10

Холбоотой мэдээ