Татварын багц хуульд өөрчлөлт орж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татвар буурна

Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар дараах байдлаар буурна.
Иргэн анх удаа өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөхийн татвараас 100% бүрэн чөлөөлөгдөнө. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100% хөнгөлнө. Жилийн борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөгөөс бага бол орлогынхоо нэг хувиар татвар төлнө.
Бизнес эрхлэгч, ААН-үүдэд хамаарах өөрчлөлтүүд
- НӨАТ-ын босго 400 сая боллоо.
- Татварын өртэй байсан ч дансыг бүрэн хааж, бизнесийг нь гацаадаг байдлыг зогсоож, орж ирсэн мөнгөний 30%-ийг дансанд нь заавал үлдээнэ.
- Бичил бизнесүүдийг дэмжих 1%-ийн татвартай байх орлогын хязгаарыг 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум төгрөг болгов.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

