Т.Ням-Очир: Төсвийн мөнгөөр хувийн сургуульд тоног төхөөрөмж авахгүй

Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир төсвийн тодотголоор Хан-Уул дүүргийн хоёр хувийн сургуульд тоног төхөөрөмж авч өгнө гэсэн мэдээллийг тодруулж, хувийн сургуульд улсын төсвөөс тоног төхөөрөмж авахгүй гэдгийг хэллээ. Түүний хэлснээр хуулийн хувьд хувийн сургуульд төсвийн мөнгө олгох боломжгүй.
Есдүгээр сарын 1-нээс “Эрдэм Нова” хэмээх төрөлжсөн ахлах сургуультай өөрийн менежментээр хамтран ажиллаж эхэлсэн. Харин “Их Засаг”, “Шинэ Санаа”, “Империал”, Баянгол дүүргийн “Грийн” зэрэг 5-6 сургууль хүсэлт тавьсан ч гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа эхлээгүй байна.
Хамтран ажиллаж буй сургуульд зөвхөн хувьсах зардлын санхүүжилтийг төсөвлөсөн бөгөөд энэ нь тухайн сургуулийн хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн тооцогдоно. Жишээлбэл, сурагч 15 чиглэлийн хичээлээс зургааг нь сонгон судалбал тэдгээр хичээлийн зардлыг анги, хүүхэд тус бүрээр нь тооцно. Мянган хүүхэдтэй бүрэн дунд сургуулийн хувьсах зардал 3.8 тэрбум төгрөг байдаг бол төрийн санхүүжилт нь хөтөлбөрийн зардалд л чиглэнэ гэж Т.Ням-Очир тайлбарлав.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

