Т.Аубакир сайд өөрийг нь чөлөөлүүлэх санал гаргасан гишүүний асуудлаар холбогдох газарт нь хандсан гэв

AI мэдээ
Т.Аубакир сайд өөрийг нь чөлөөлүүлэх санал гаргасан гишүүний асуудлаар холбогдох газарт нь хандсан гэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара Ерөнхий сайдаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг чөлөөлөхийг хүссэн юм.

Тэрбээр Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах биш, тодорхой нэг сайдыг солих хүсэлтэй гэдгээ илэрхийлж, “Үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхсандаа биш, Монгол Улсаас урвасан Х.Зарьтхан, Х.Жекей, А.Мурат зэрэг хүмүүсийг харгалзан бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх санал гаргаж байна” гэж байр сууриа илэрхийлсэн.

Харин Т.Аубакир сайдаас энэ саналд ямар хариулт өгөхийг сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-ын гишүүн хийж байгаад ихэд харамсаж байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага ажиллаж байна. Бидний аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн хандах газарт нь хандсан. Яаж шийдэх нь хууль, хүчний байгууллагын асуудал. М.Нарантуяа Нара гишүүн хэдэн хүний нэр дурдаж байгааг харлаа. Тэр хүмүүс хаана байдаг, ямар ажил эрхэлдгийг би мэдэхгүй. Тэдгээр иргэдээр дамжуулан Монгол Улсад ажиллаж амьдарч буй залуучууд, хүүхдүүдийг гутаан доромжилж байна. Тиймээс арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь авах байх” гэв.

Улс төрУншигчдад
4

Холбоотой мэдээ