Суурьшлын бүсэд орж ирсэн дөрвөн баавгайг амьдрах орчинд нь аюулгүй хүргэжээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт наймдугаар сарын 31-нд нэг эвш, гурван бамбарууш бүхий дөрвөн хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн байна. Байгаль хамгаалагчид, сумын холбогдох албан хаагчид, нутгийн иргэд хамтран тэдгээрийг Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруу руу тууж, аюулгүй бүсэд хүргэжээ.









Тэднийг буцаан туухад 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад дөрвөн удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэсэн гэж Онон-Балжийн байгалийн цогцолборт газраас мэдээлэв.
Иймд хадлан бэлтгэж, жимс түүж буй иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Самнасан ноолуурын экспорт 37 хувиар өсжээ

Ц.Идэрбат: Годронтой ямааг Саятан сүрэг компаниас иргэд рүү худалдсан

“Баялаг бүтээгч захирлуудын индэр” нэвтрүүлгийн зочин Д.Баянмөнх:

"Далайн хүч" ХХК-ийн захирал В.Алтангэрэл:

