Суурьшлын бүсэд баавгай орсон тухай 24 цагт 18 дуудлага бүртгэгдлээ

AI мэдээ
Суурьшлын бүсэд баавгай орсон тухай 24 цагт 18 дуудлага бүртгэгдлээ

Аравдугаар сарын 16-ны 08:00 цагаас аравдугаар сарын 17-ны 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллээр суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн тухай 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Байршлаар нь авч үзвэл Хэнтий аймагт 6, Хөвсгөл 4, Архангай 2, Сэлэнгэ 2, Сонгинохайрхан дүүрэг 1, Дархан-Уул 1, Завхан 1, Төв аймаг 1 бүртгэгджээ. Нийт аймагт 8, нийслэлд нэг дуудлага байна.

Тухайн хугацаанд суурьшлын бүсэд орж ирсэн 3 баавгайг аюулгүй болгож агнасан, 6 баавгайг үргээж суурьшлын бүсээс гаргасан. Нэг дуудлагын дагуу баавгай олдоогүй, бусад 7 дуудлагын дагуу сумын шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ